A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2000 оны 2 дугаар сарын 02-ны өдөр

Дугаар 21

Улаанбаатар хот

ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1 .Хууль зүйн яамны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:

а/Төрийн захиргааны удирдлагын газар

-захиргааны удирдлагын хэлтэс

-гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс

б/Стратегийн бодлогын газар

-төрийн байгууламжийн хууль тогтоомжийн шинэтгэлийн тасаг

- иргэний хууль тогтоомжийн шинэтгэлийн тасаг

- эрүүгийн хууль тогтоомжийн шинэтгэлийн тасаг

в /Бодлого зохицуулалтын газар

г/Мэдээлэл, мониторингийн газар

-хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс

- мэдээлэл сурталчилгааны тасаг. /1 дэх хэсгийг ЗГ-ын 2000 оны 131 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2.Дээрх бүтцийн дагуу Хууль зүйн яамны ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн тогтоож мөрдүүлэхийг Хууль зүйн сайд Д.Ганболдод даалгасугай.

3.Яам болон Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын улсын төвлөрсөн төсвийн төвлөрүүлэн захирагчаар Хууль зүйн сайд Д.Ганболдыг баталсугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хууль зүйн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх, тус яамны бүтцийг батлах тухай" Засгийн газрын 1997 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 151 дүгээр тогтоолын 2 дугаар зүйл, мөн тогтоолоор баталсан хавсралтын 3.2, 3.3 дахь хэсэг,

"Улсын төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийг ханган биелүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1997 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 5 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын "7.Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар; 9.Цагдаагийн ерөнхий газар; 11.Шүүхийн ерөнхий зөвлөл" гэснийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Хууль зүйн сайд Д.ГАНБОЛД