A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨРӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

2006 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 72

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн 34200 метр шилэн кабель болон утасгүй холболтын бусад тоног төхөөрөмжийг зохих хууль тогтоомжийн дагуу Тагнуулын ерөнхий газрын мэдэлд шилжүүлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороо (Д.СУГАР), Тагнуулын ерөнхий газрын дарга Н.Ганболд нарт даалгасугай.

2. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн физик холболтын аюулгүй байдал, техникийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж шаардлагатай засвар, үйлчилгээг тогтмол хийж гүйцэтгэж байхыг Тагнуулын ерөнхий газрын дарга Н.Ганболдод үүрэг болгосугай.

3. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн шилэн кабель болон бусад тоног төхөөрөмжийн ашиглалт, үйлчилгээтэй холбоотой зардлыг Тагнуулын ерөнхий газрын жил бүрийн төсөвт тусгаж санхүүжүүлэхийг Сангийн сайд Н.Баяртсайханд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.ОДБАЯР