A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХУРДАН МОРИНЫ БҮСИЙН УРАЛДААНЫ 2006 ОНЫ ХУВААРИЙГ ТОГТООХ ТУХАЙ

2006 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 2

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Хурдан морины бүсийн уралдааныг Хангайн бүсэд Архангай аймагт, Баруун бүсэд Говь-Алтай аймагт, Зүүн бүсэд Хэнтий аймагт, Төвийн бүсэд Багануур дүүрэгт тус тус зохион байгуулсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Монгол Улсын Шадар сайд Ч.УЛААН