A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР (2002-2010 ОН)-ИЙН ЗОРИЛТЫГ ХАНГАХ ХОЁР ДАХЬ ШАТНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХА
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР (2002-2010 ОН)-ИЙН ЗОРИЛТЫГ ХАНГАХ ХОЁР ДАХЬ ШАТНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ

2006 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 4

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхэд, өсвөр үеийнхний хөгжил, хамгааллыг сайжруулах талаар дэвшүүлсэн зорилт, НҮБ-ын "Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц" тунхаглалыг хэрэгжүүлэх зорилгоор Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 10.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн хоёр дахь шатны үйл ажиллагааны чиглэлийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийн хоёр дахь шатны үйл ажиллагааны чиглэлд тусгагдсан ажлыг жил бүрийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрт тусгагдсан ажлыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн хүрээний дунд хугацааны мэдэгдэл, жил бүрийн төсвийн багцад болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслийн жагсаалтад оруулах замаар хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ч.Улаан, Сангийн сайд Н.Алтанхуяг, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Батболд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.Цагаан, Эрүүл мэндийн сайд Т.Ганди, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайхан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн зорилтыг хангах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг Монгол Улсын Шадар сайдын төсвийн багцад тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Н. Алтанхуягт, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүр Хүүхдийн баярын өдрөөр нийт ард түмэнд мэдээлж байхыг Монгол Улсын Шадар сайд Ч.Улаанд даалгасугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үндэсний хөтөлбөр батлах тухай" Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 245 дугаар тогтоолын 2, 3, 4 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Монгол Улсын Шадар сайд Ч.УЛААН