A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ П ШАТНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ

2006 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 5

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Жендэрийн тэгш байдлыг хангах Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх П шатны үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хавсралт ёсоор баталсугай.

2. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж ажиллахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайхан, хөтөлбөрийг өөрийн эрхлэх асуудлын хүрээ, орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.БАЯРСАЙХАН