- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨШӨӨ БОСГОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХӨШӨӨ БОСГОХ ТУХАЙ
2006 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 8
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Жамсрангийн Самбуу, Жамбын Батмөнх нарт зориулсан хүрэл хөшөө босгоход шаардагдах 123.0 (нэг зуун хорин гурван) сая төгрөгийг улсын төсвөөс гаргахыг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Алтанхуягт зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ
Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.АЛТАНХУЯГ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын үүрэг гүйцэтгэгч П.ЦАГААН
Текст томруулах
A
A
A
