A

A

A

Бүлэг: 1979

/ЗГ-ын 2007 оны 12-р тогтоолоор хүчингүй болсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

2006 оны 2 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 14

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны болон иргэд хоорондын хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2006 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сард 53000 (тавин гурван мянган) төгрөг буюу нэг цагт 313 төгрөг 61 мөнгө байхаар шинэчлэн тогтоосугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2005 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 112 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД