A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Экологийн цэвэр бүтээгдэхүүн/

2006 оны 3 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 50

(Энэ тогтоолыг 2011-04-13-ны 114-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Экологийн цэвэр бүтээгдэхүүн" хөтөлбөрийг 1 дүгээр, "Экологийн цэвэр бүтээгдэхүүн хөтөлбөрийн 1 дүгээр үе шатанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгах, олон улсын зээл, тусламж, төсөл, арга хэмжээнд хамруулах замаар санхүүжүүлж байхыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва нарт үүрэг болгосугай.

3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг сайн зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагвад тус тус үүрэг болгосугай.