- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ /Турк Улсын Элчин сайдын яаманд газар харилцан түрээсээр ашиглуулах тухай/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2005 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ /Турк Улсын Элчин сайдын яаманд газар харилцан түрээсээр ашиглуулах тухай/
Дугаар 194
Олон улсын гэрээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн З дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
2005 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан "Анкара дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Улаанбаатар дахь Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яаманд газар харилцан түрээсээр ашиглуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр"-ийг баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Монгол Улсын Шадар сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
