- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Хүн худалдах ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2005 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Хүн худалдах ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах/
Дугаар 234
НҮБ-ын Хүүхдийн эрхийн Конвенцийн Хүүхдийг худалдах, биеэ үнэлэх, садар самуунд татагдахаас хамгаалах тухай Нэмэлт Протокол, Хүн амын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хүн худалдах ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах Үндэсний хөтөлбөрийг 1 дүгээр, хөтөлбөрийг 2006-2008 онд хэрэгжүүлэх ажлын чиглэлийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай
2. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих зөвлөл байгуулан ажиллуулж хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайхан, Монгол Улсын сайд Д.Дорлигжав нарт үүрэг болгосугай
3. Хөтөлбөрийг салбар, орон нутгийнхаа түвшинд хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулахыг холбогдох сайд, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.
4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Н.Алтанхуягт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Эрүүл мэндийн сайд бөгөөд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Т.ГАНДИ
Текст томруулах
A
A
A
