- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨРИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХӨТӨЛБӨРИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ТУХАЙ
2005 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 249
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Хөтөлбөрийг шинэчлэн батлах, хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2001 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 219 дүгээр тогтоолоор баталсан "Бөөний худалдааны сүлжээ" шинэчилсэн хөтөлбөрт дараахь нэмэлт оруулсугай.
"211. 4 дүгээр үе шат 2005-2008 он
Энэ үе шатанд 1, 2, 3 дугаар үе шатанд хэрэгжүүлсэн арга хэмжээг үргэлжлүүлэн түүний үр дүнг дээшлүүлж, Баян-Өлгий, Өвөрхангай, Сэлэнгэ, Булган, Дундговь, Төв, Дархан-Уул аймгуудад "Бөөний худалдааны сүлжээ" байгуулж, түүхий эд бэлтгэлийг биржийн тогтолцоонд шилжүүлж, энэ ажилд бөөний худалдааны сүлжээнд ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг оролцуулах арга хэмжээг хэрэгжүүлж дууссан байна."
2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхийг Үйлдвэр, худалдааны сайд С.Батболдод үүрэг болгосугай
З. Хөтөлбөрийг 2008 он хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг хөтөлбөрийн хүрээнд хувийн хэвшилд олгосон зээлийн эргэн төлөлтийн хөрөнгөөс дахин зээлдүүлэх замаар зохицуулахыг Сангийн сайд Н.Алтанхуягт зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Үйлдвэр, худалдааны сайд С.БАТБОЛД
Сангийн сайд Н.АЛТАНХУЯГ
Текст томруулах
A
A
A
