- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛИЙН "ЦЕМЕНТ ШОХОЙ" ХК-ИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХӨТӨЛИЙН "ЦЕМЕНТ ШОХОЙ" ХК-ИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2005 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 256
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Сангийн яаманд "Багануур" ХК-ийн төлөх зээлийн хүүний төлбөрийг 1898.3 (нэг тэрбум найман зуун ерэн найман сая гурван зуун мянга) сая төгрөгөөр, "Шивээ-Овоо" ХК-ийн зээлийн хүүний төлбөрийг 2000.0 (хоёр тэрбум) сая төгрөгөөр тус тус бууруулах замаар Хөтөлийн "Цемент шохой" ХК-ийн эрчим хүчний өрийг барагдуулахыг Сангийн сайд Н.Алтанхуягт зөвшөөрсүгэй
2. Хөтөлийн "Цемент шохой" ХК-ийн Дулааны станцын зуухыг өртөг, зардал багатай бага оврын цахилгаан зуухаар солих, эрчим хүчний дотоод хэрэглээг багасгах, хэмнэлтийн горимд шилжүүлж өртөг, зардлыг бууруулах, хувьчлалын бэлтгэлийг хангаж, хувьчлах арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороонд даалгасугай
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Сангийн сайд Н.АЛТАНХУЯГ
Текст томруулах
A
A
A
