A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Малын чанар сайжруулах/

2006 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 93

(Энэ тогтоолыг 2011-04-13-ны 114-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Улсын Их Хурлын 2003 оны 29 дүгээр тогтоолоор баталсан "Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого"-ын баримт бичигт мал аж ахуйн талаар дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Малын чанар сайжруулах хөтөлбөр"-ийг 1 дүгээр хавсралт ёсоор баталсугай.

2. Малын чанар сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгаж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

3. Малын чанар сайжруулах хөтөлбөрт тусгагдсан ажлыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн хүрээний дунд хугацааны мэдэгдэл, жил бүрийн төсвийн багцад тусгах болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслийн жагсаалтад санал болгон оруулах замаар хэрэгжүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Н.Баяртсайхан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 1997 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 105 дугаар тогтоол, "Малын чанар, үржлийн ажил, үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2002 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 141 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.