- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХҮНСНИЙ ХАНГАМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХҮНСНИЙ ХАНГАМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
2006 оны 5 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 103
Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Цэрэг, цагдаагийн албан хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хуулийн 4.1.6, Дотоодын цэргийн тухай хуулийн 14.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Дотоодын болон ерөнхий зориулалтын цэргийн албан хаагчдын хүнсний хангамжийн хоногийн хэмжээг хавсралт ёсоор баталсугай.
2. Хүнсний нэг бүтээгдэхүүнийг нөгөө бүтээгдэхүүнээр орлуулах журмыг баталж мөрдүүлэхийг Батлан хамгаалахын сайд М.Сономпил, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Батлан хамгаалахын сайд М.СОНОМПИЛ
Текст томруулах
A
A
A
