A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2006 оны 5 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 118

Нийгмийн халамжийн тухай хуулийн 11.3, 24.2, 27.1, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.2, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.4, 7.10-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Нийгмийн халамжийн сангийн дүрэм"-ийг 1 дүгээр, "Халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж олгох журам"-ыг 2 дугаар, "Нийгмийн эмзэг бүлэгт хамрагдсан өрх, иргэнд тусламж, хөнгөлөлт, үйлчилгээ үзүүлэх журам"-ыг 3 дугаар, "Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам"-ыг 4 дүгээр, "Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам"-ыг 5 дугаар, "Тусгай хэрэгцээт боловсрол олгох сургалтын байгууллагын гүйцэтгэх албан тушаалтанд нэмэгдэл хөлс олгох журам"-ыг 6 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Шинэчлэн батлагдсан Нийгмийн халамжийн тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараахь арга хэмжээг авч ажиллахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэдэд даалгасугай:

а/төсвийн багцдаа багтаан шинэчлэн батлагдсан нийгмийн халамжийн талаархи хууль тогтоомжийг сурталчилж, хууль хэрэгжүүлэх ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган, холбогдох заавар, журам, аргачлал, маягтыг хэвлүүлэн түгээх, нийгмийн халамжийн ажилтан нарт зориулсан сургалт, семинарыг зохион байгуулах;

б/Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн чиг үүргийг боловсронгуй болгох арга хэмжээ авах.

3. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт дор дурдсан арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосугай:

4. Энэ тогтоолыг 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

5. Энэ тогтоолыг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн "Нийгмийн халамжийн хуулиудыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1999 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 36 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.