- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХИЛИЙН ЗААГИЙГ ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХИЛИЙН ЗААГИЙГ ТОГТООХ ТУХАЙ
2006 оны 6 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 128
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Увс аймгийн Тэс сумын Тэсийн голын сав нутгийн байгалийн нөөц газрын болон Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Даян Дээрхийн байгалийн дурсгалт газрын хилийн заагийг хавсралт ёсоор тогтоосугай.
2. Эдгээр тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Байгаль, орчны сайд И.Эрдэнэбаатар, Увс, Хөвсгөл аймгийн Засаг дарга нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Байгаль орчны сайд И.ЭРДЭНЭБААТАР
Текст томруулах
A
A
A
