A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2006 оны 6 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 134

Улаанбаатар хот

ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ /БНСАУ-тай нийгмийн хамгааллын тухай/

Олон улсын гэрээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

2006 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан "Нийгмийн хамгааллын тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.ОДОНЧИМЭД