A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2006 оны 6 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Шингэрүүлсэн шатдаг хий хөтөлбөр/

Дугаар 140

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Шингэрүүлсэн шатдаг хий хөтөлбөр"-ийг 1 дүгээр хавсралт ёсоор, "Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусгах, хандивлагч орнуудын зээл, тусламжийн дэмжлэг авах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах замаар санхүүжүүлэх ажлыг зохион байгуулахыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат нарт даалгасугай.

3. Шингэрүүлсэн шатдаг хийн ажил, үйлчилгээ, хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн хууль тогтоомжийн уялдааг сайжруулах, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих талаар холбогдох арга хэмжээ авч, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан хөтөлбөрийн биелэлтийн явц, үр дүнг жил бүр Засгийн газарт танилцуулж байхыг Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбатад үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184 дүгээр тогтоолыг хүчингүй болсонл тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Түлш, эрчим хүчний сайд Б.ЭРДЭНЭБАТ