A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ / Шингэрүүлсэн шатдаг хий /-/Энэхүү тогтоолыг Засгийн газрын 2006 оны 140 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ / Шингэрүүлсэн шатдаг хий /-/Энэхүү тогтоолыг Засгийн газрын 2006 оны 140 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 184

Эрчим хүчний шинэ эх үүсвэрээр хэрэглэгчдийг тасралтгүй хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ :

1. "Шингэрүүлсэн шатдаг хий" хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2. "Шингэрүүлсэн шатдаг хий" хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дэд бүтцийн сайд Б.Жигжидэд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД