- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХҮҮХДИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН III ИХ НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХҮҮХДИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН III ИХ НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
2006 оны 7 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 168
Биеийн тамир, спортын тухай хуулийн 16.1, 20.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хүүхдийн биеийн тамир, спортын III их наадмыг 2006-2007 оны хичээлийн жилд орон даяар зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд Л.Гүндалай, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
2. Их наадмын уралдаан, тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг 2007 оны төсөвтөө тусган аймаг, орон нутгийн хэмжээнд зохих журмын дагуу зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, шигшээ багуудын тэмцээнд шаардагдах хөрөнгийг Эрүүл мэндийн сайдын 2007 оны төсвийн багцад тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Н.Баяртсайхан, Эрүүл мэндийн сайд Л.Гүндалай нарт тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Эрүүл мэндийн сайд Л.ГҮНДАЛАЙ
Текст томруулах
A
A
A
