- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ /БНАСАУ-тай эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны тухай/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2005 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ /БНАСАУ-тай эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны тухай/
Дугаар 5
Олон улсын гэрээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Пхеньян хотноо 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан "Эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Засгийн газар хоорондын зөвлөлдөх комисс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр"-ийг баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Гадаад хэргийн сайд Ц.МӨНХ-ОРГИЛ
Текст томруулах
A
A
A
