- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ /Румын улстай боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэнд, спортын салбарт хамтран ажиллах тухай Хэлэлцээр

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2005 оны 5 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар 96
Улаанбаатар хот
ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ /Румын улстай боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэнд, спортын салбарт хамтран ажиллах тухай Хэлэлцээр/
Олон улсын гэрээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.2005 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Бухарест хотноо гарын үсэг зурсан Монгол Улсын Засгийн газар, Румын Улсын Засгийн газар хооронд "Боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэнд, спортын салбарт хамтран ажиллах тухай Хэлэлцээр"-ийг баталсугай.
2.Энэхүү Хэлэлцээрийг баталсан тухай Румын Улсын Гадаад хэргийн яаманд мэдэгдэхийг Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-оргилд даалгсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
