A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2005 оны 5 дугаар сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2002-139-т/

Дугаар 97

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын 2002 оны 139 дүгээр тогтоолоор баталсан "Хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийн "5.2.Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт" гэсэн хэсгийг дор дурдсанаар өөрчилсүгэй:

5.2.Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт

¹ Шалгуур үзүүлэлт 2004 оны түвшин 2008 онд хүрэх түвшин
1 Хүн амын бие бялдрын хөгжлийн зохих түвшинд хүрсэн байдал /хувиар/ -сургуулийн өмнөх нас -өсвөр нас -насанд хүрэгчид 51.4% 49.9% 47.4% 60.0% 70.0% 60.0%
2 Хүн амыг эрүүлжүүлэн чийрэгжүүлэх асуудлаар боловсрол олгох сургалтыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчилсан байдал Нийт 130 удаа Сурталчилгааны тоог жил бүр нэмэгдүүлсэн байна
3 Улсын хэмжээний нийтийг хамарсан спортын арга хэмжээнд оролцогсдын тоо: -ЕБС-ийн хүүхэд -Залуучууд -Насанд хүрэгчид -Ахмадууд 3854 1960 4756 500 Оролцогсдын тоог жил бүр нэмэгдүүлсэн байна
4 Төв, орон нутагт ажиллаж байгаа биеийн тамирын мэргэжлийн арга зүйчдийн тоо 40 80
5 Чийрэгжүүлэлтийн танхим,төвийн тоо 150 250

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Эрүүл мэндийн сайд Т.ГАНДИ