A

A

A

Бүлэг: 1979

/ЗГ-ын 2007 оны 67-р тогтоолоор хүчингүй болсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2005 оны 5 дугаар сарын 25-ны өдөр

ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ

Улаанбаатар хот

Дугаар 106

Олон улсын гэрээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн З дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Улаанбаатар хотноо 2005 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гарын үсэг зурсан Ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээрийг баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.ТЭРБИШДАГВА