A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2006 оны 14-р хүчингүйд тооцсон/

2005 оны 5 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 112

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны болон иргэд хоорондын хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн цагт 251 төгрөг 48 мөнгө буюу сард 42500 (дөчин хоёр мянга таван зуун) төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоож мөрдүүлэх тухай" Засгийн газрын 2004 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 4 дүгээр тогтоолыг 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.БАЯРСАЙХАН