A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2005 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ /Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газарт байр худалдах тухай/

Дугаар 195

Олон улсын гэрээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн З дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

2005 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан "Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газарт байр худалдах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр"-ийг баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Монгол Улсын Шадар сайд Ч.УЛААН