A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2005 оны 10 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Цахим Монгол/

Дугаар 216

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Цахим Монгол" Үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэхийн зэрэгцээ олон улсын байгууллага, хувийн хэвшил, хандивлагчдын зээл, тусламжийн тодорхой хэсгийг ашиглах талаар холбогдох арга хэмжээ авахыг Сангийн сайд Н.Алтанхуяг, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ч.Сайханбилэг нарт даалгасугай.

3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ч.Сайханбилэгт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Монгол Улсын Шадар сайд Ч.УЛААН