A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2005 оны 12 дугаар сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Үндэсний соёлын өвийн мэдээллийг тоон системд оруулан хадгалах хөтөлбөр/

Дугаар 244

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Үндэсний соёлын өвийн мэдээллийг тоон системд оруулан хадгалах хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, шаардагдах зардлыг санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.Цагаанд даалгасугай.

3. Хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд Д.Дорлигжавт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.ЦАГААН