A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2006 оны 8 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 194

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ /Үдийн цай/

"Тэтгэмж, мөнгөн тусламжийн хэмжээг тогтоох тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 66 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ерөнхий боловсролын сургуулийн "Үдийн цай" хөтөлбөрийг 2006-2007 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлсүгэй.

2. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд нэг, хоёрдугаар ангийн нэг хүүхдийн үдийн цайны зардлыг өдөрт 300 төгрөг байхаар тогтоосугай.

3. "Үдийн цай" хөтөлбөрийг 2006 онд хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны төсвийн багцын санхүүжилтийн хуваарьт өөрчлөлт оруулах замаар санхүүжүүлэхийг Сангийн сайд Н.Баяртсайханд даалгасугай.

/2, 3 дугаар хэсгийг ЗГ-ын 2008 оны 45-р тогтоолоор хүчингүй болгосон/

4. "Үдийн цай" хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлэх ажлыг чанартай зохион байгуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшинд, үдийн цайнд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлага, орчны ариун цэврийн талаар тогтмол хяналт тавих ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын сайд У.Хүрэлсүхэд тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.ЭНХТҮВШИН