A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2006 оны 8 дугаар сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ УХАЙ

Дугаар 191

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "40000 орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор бага, дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууц барих үйл ажиллагааг 60 тэрбум төгрөгийн Засгийн газрын бондыг ашиглан санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт нарт даалгаж, Монгол банкны ерөнхийлөгч О.Чулуунбатад зөвлөсүгэй.

2. Бондын хөрөнгөөр санхүүжигдэн барих орон сууцны газрын асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН

Барилга, хот байгуулалтын сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ