- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /"Сүү” үндэсний хөтөлбөр/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /"Сүү" үндэсний хөтөлбөр/
2006 оны 10 дугаар сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 239
(Энэ тогтоолыг 2011-04-13-ны 114-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Сүү" үндэсний хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгах, олон улсын зээл, тусламж, төсөл, арга хэмжээнд хамруулан хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Н.Баяртсайхан нарт үүрэг болгосугай.
3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагвад үүрэг болгосугай.
Текст томруулах
A
A
A
