A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХОЛБООНЫ СҮЛЖЭЭНИЙ ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ БАЙГУУЛАХ ТУХАЙ

2006 оны 8 дугаар сарын 2-ны өдөр

|Улаанбаатар хот

Дугаар 186

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, Улсын Их Хурлын 2005 оны 48 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийг 2005-2008 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл"-ийн 10.1.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн төвд Радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын Техникийн төв /хуучин нэрээр/-өөс шилжүүлсэн үндсэн ба эргэлтийн хөрөнгө, "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн түрээсээр ашиглаж байгаа монополь шинжтэй суурь болон салбар сүлжээний тоног төхөөрөмж, барилга байгууламжийг түшиглэн зөвхөн сүлжээний үйлчилгээ явуулах бие даасан Холбооны сүлжээний төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулахыг Төрийн өмчийн хороо /Д.СУГАР/, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар /Ч.САЙХАНБИЛЭГ/-т даалгасугай.

2. Шинээр байгуулагдсан компанийн дүрмийг баталж мөрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Төрийн өмчийн хороо /Д.СУГАР/-нд зөвшөөрсүгэй.

3. Холбооны үндсэн сүлжээг үр ашигтай, тэгш эрхтэйгээр ашиглуулах, үйлчилгээний салбарт өрсөлдөөн бий болгох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор аж ахуйн нэгжид олгох тусгай зөвшөөрлийг сүлжээ болон үйлчилгээний чиглэлээр нэг аж ахуйн нэгжид давхардуулан олгохгүй байх чиглэл баримталж ажиллахыг Харилцаа, холбооны зохицуулах хороо /Б.БОЛДБААТАР/-нд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАТБОЛД