A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ / Ариун цэврийн байгууламжийг сайжруулах хөтөлбөр/

2006 оны 10 дугаар сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 246

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ариун цэврийн байгууламжийг сайжруулах хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт ёсоор, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгаж хандивлагч орнуудын зээл, тусламжид хамруулан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах замаар санхүүжүүлэхийг Сангийн сайд Н.Баяртсайхан, Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч, хөтөлбөрийн явц, үр дүнг жил бүр Засгийн газарт танилцуулж байхыг Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралтад үүрэг болгосугай.

(Энэ тогтоолыг 2010-11-23-ны 304-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)