A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХОГ ХАЯГДЛЫН НОРМАТИВ ТОГТООХ, ТӨЛБӨР ТООЦОХ АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 288-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХОГ ХАЯГДЛЫН НОРМАТИВ ТОГТООХ, ТӨЛБӨР ТООЦОХ АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2015-7-7-ны өдрийн 288-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2007 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 18

Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хуулийн 7.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хог хаягдлын норматив тогтоох аргачлал"-ыг 1 дүгээр хавсралт, "Хог хаягдал гаргасны төлбөр тооцох аргачлал"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Хог хаягдлын норматив тогтоох, төлбөр тооцох аргачлалыг мөрдөж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Байгаль орчны сайд
М.ЭНХБОЛД И.ЭРДЭНЭБААТАР