A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХУРДАН МОРИНЫ ШИГШМЭЛ БОЛОН БҮСИЙН УРАЛДААНЫ 2007 ОНЫ ХУВААРИЙГ ТОГТООХ ТУХАЙ

2007 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 30

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.3, Монголын морин спорт, уяачдын холбооны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Дүнжингаравын хурд-2007" Төвийн бүсийн хаврын уралдааныг 2007 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод, бүсийн уралдаанаас шалгарсан шигшмэл хурдан морьдыг оролцуулсан "Их хурд-4" уралдааныг 2007 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээрт, хурдан морины Төвийн бүс /Боржигон/-ийн уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн уралдааныг Хөвсгөл аймагт 7 дугаар сарын 21-22-ны өдөр, Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт 2007 оны 7 дугаар сарын 28-29-ний өдөр тус тус зохион байгуулсугай.

/ЗГ-ын 2007 оны 181-р тогтоолоор өөрчлөлт оруулсан/

Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
М.ЭНХБОЛД С.БАТБОЛД