- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ
2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 309
Улсын Их Хурлын 2006 оны 74 дүгээр тогтоолын 1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөөлөл, хохирол багатай явуулах хөтөлбөр"-ийг 1 дүгээр хавсралт, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Дээрх хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатар, холбогдох яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
| Монгол Улсын Ерөнхий сайд | Байгаль орчны сайд | |
| М.ЭНХБОЛД | И.ЭРДЭНЭБААТАР |
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх