- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ( Атрын гурав дахь аян)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ( Атрын гурав дахь аян)
2008 оны 2 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 70
(Энэ тогтоолыг 2011-04-13-ны 114-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Тариалангийн тухай хуулийн 4.1.1, Улсын Их Хурлын 2003 оны 29 дүгээр тогтоолоор баталсан "Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого"-ын баримт бичгийн 6 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Атрын гурав дахь аян"-тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийг 1 дүгээр хавсралтын ёсоор, уг хөтөлбөрийг зохион байгуулах Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2008 оноос эхлэн жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Ганхуяг, Сангийн сайд Ч.Улаан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3. "Атрын гурав дахь аян"-тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Ганхуягт үүрэг болгосугай.
4. Орон нутгийнхаа онцлогт тохируулан "Атрын гурав дахь аян"-тариалангийн хөгжлийн дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, дүнг нь жил бүрийн 2 дугаар сарын 1-ний дотор Хүнс, хөдөө аж ахуйн яаманд ирүүлж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 1998 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 103 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх