A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 2 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 55

Улаанбаатар хот

ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ (Болгар-паспортын виз)

Олон улсын гэрээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

2011 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Софи хотод гарын үсэг зурсан "Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Гадаад харилцааны сайд Г.ЗАНДАНШАТАР