A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ, ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙГ ЦУЦЛАХ ТУХАЙ

2007 оны 3 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 75

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Малын гоц халдварт хонины цэцэг өвчний халдварын тархалт хязгаарлагдаж, дархлаажуулалт тогтсонтой холбогдуулан Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Төв, Дорноговь, Дундговь аймгийн зарим сумын нутаг дэвсгэрт тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм, гамшгаас хамгаалах бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн цуцалсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Малын гоц халдварт цэцэг өвчний цагийн байдал, түүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2007 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 5 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын сайд
М.ЭНХБОЛД С.ОТГОНБАЯР