A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2007 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр

Дугаар 85

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /"Иод дутлын эмгэгтэй тэмцэх" III хөтөлбөр/

Давс иоджуулж, иод дутлаас сэргийлэх тухай хууль, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Иод дутлын эмгэгтэй тэмцэх" III хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийн хэрэгжилтэд олон улсын байгууллага, хандивлагчдын зээл, тусламжийн тодорхой хэсгийг чиглүүлж, дотоодын эх үүсвэрээс гаргах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд Д.Туяа, Сангийн сайд Н.Баяртсайхан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг жил бүр баталж хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд Засгийн газарт танилцуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд Д.Туяа нарт үүрэг болгосугай.

 

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.ТЭРБИШДАГВА

Эрүүл мэндийн сайд Д.ТУЯА