A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 294

Улаанбаатар хот

ХОХИРОГЧИД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хохирогчид нөхөх олговор олгох тухай хуулийн 4.1.1, 5.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хохирогчид нөхөх олговор олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллан, нөхөх олговор олгох ажлын явц, дүнг улирал бүр Засгийн газарт танилцуулж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.

3. Хохирогчид нөхөх олговор олгох тухай хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.4-т заасан нөхөх олговрыг олгоход шаардагдах хөрөнгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсвийн багцад жил бүр тусган санхүүжүүлж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ