A

A

A

Бүлэг: 1979

/ЗГ-ын 2007 оны 240-р тогтоолоор хүчингүй болсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

2007 оны 7 дугаарсарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 174

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны болон иргэд хоорондын хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2007 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 474 төгрөг 38 мөнгө буюу сард 80000 (наян мянган) төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2007 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 12 дугаар тогтоолыг 2007 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД