A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2007 оны 8 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ /БНАСАУ-тай худалдааны далайн тээврийн салбарт хамтран ажиллах тухай/

Дугаар 195

Олон улсын гэрээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

2007 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан "Худалдааны далайн тээврийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.ЦЭНГЭЛ