- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны хүний нөөцийг хөгжүүлэ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2007 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр
Дугаар 6
Улаанбаатар хот
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны хүний нөөцийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр/
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны хүний нөөцийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, явцын талаар жил бүрийн IҮ улиралд Засгийн газарт танилцуулж байхыг Сангийн сайд Н.Баяртсайханд үүрэг болгосугай.
3. "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2005 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 66 дугаар тогтоолын 17 дугаар хавсралтад "46. Худалдан авах ажиллагааны хүний нөөцийг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөрийг удирдан зохицуулах зөвлөлийн тэргүүн-Сангийн сайд" гэж нэмсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН
Текст томруулах
A
A
A
