- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРИМ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИД ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРИМ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИД ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ТУХАЙ
2007 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 226
Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Улсын төсөв болон "Монгол Улсыг хөгжүүлэх сан"-гийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа түлш, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн төсөвт өртөгт хийх зохицуулалтыг хавсралтын ёсоор баталсугай.
2. Улсын төсөв болон "Монгол Улсыг хөгжүүлэх сан"-гийн хөрөнгөөр түлш, эрчим хүчний салбарт 2007 онд хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг хугацаанд нь ашиглалтад оруулах талаар зохих арга хэмжээ авч, ажлын явцыг эрчимжүүлж ажиллахыг Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат, Сангийн сайд Н.Баяртсайхан нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН
Түлш, эрчим хүчний сайд Б.ЭРДЭНЭБАТ
Текст томруулах
A
A
A
