- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗРЫН СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-9-15-ны 31-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗРЫН СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
/Засгийн газрын 2012-9-15-ны 31-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2004 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 197
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хүүхдийн төлөө үндэсний газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.
2. Хүүхдийн төлөө үндэсний газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлагдсантай холбогдуулан уг стратегид тусгагдсан үзэл баримтлалыг үндэслэн холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулан Засгийн газарт оруулахыг Шадар сайд Ч.Улаанд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Текст томруулах
A
A
A
