A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ /Шуудан, цахилгаан холбоо, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд На
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2007 оны 10 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 254

Улаанбаатар хот

ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ /Шуудан, цахилгаан холбоо, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр/

Олон улсын гэрээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

2007 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан "Шуудан, цахилгаан холбоо, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталсугай.

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХСАЙХАН

Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.ЦЭНГЭЛ