- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУВЬЧЛАХ ХУУЛИЙН ЭТГЭЭД, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХУВЬЧЛАХ ХУУЛИЙН ЭТГЭЭД, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ТУХАЙ
2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 269
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх заалт, 34 дүгээр зүйлийг үндэслэн Улсын Их Хурлын 2005 оны 48 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийг 2005-2008 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл"-ийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хувьчлах хуулийн этгээдийн жагсаалтыг 1 дүгээр, хувьчлах үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Энэхүү жагсаалтад тусгагдсан хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгийг хувьчлах ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Монгол Улсын сайд, Засгийн газрын
Хэрэг эрхлэх газрын дарга С.БАТБОЛД
Текст томруулах
A
A
A
