A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Малын тэжээл хөтөлбөр/

2007 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 283

(энэ тогтоолыг 2011-04-13-ны 114-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, мал сүргийг байгалийн гамшгаас хамгаалах, өвс, тэжээлийн нөөц, хангамжийг нэмэгдүүлэх талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Малын тэжээл" хөтөлбөрийг 1 дүгээр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2008 оноос эхлэн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлж байхыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

3. "Малын тэжээл" хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагвад даалгасугай.