A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар 303

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах Үндэсний хөтөлбөр/

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах Үндэсний хөтөлбөр"-ийг хавсралтын ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүр төсөвт тусган санхүүжүүлж ажиллахыг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Баяртсайхан, хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ө.Энхтүвшин, аймгийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч М.ЭНХБОЛД

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ө.ЭНХТҮВШИН